сайн дураар нутаг буцах 2024 оны тусгай хөтөлбөр
소통담당관 2024-10-14 94
БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдэд зориулан сайн дураар нутаг буцах 2024 оны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд зориулан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй. |
□ Дэлгэрэнгүй мэдээлэл
- Хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдэд зориулан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй.
※ Гагцхүү уг хөтөлбөрт 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш оршин суух хугацаа хэтэрсэн, хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, хорио цээрийн дэглэм зөрчсөн, хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд хамаарахгүй.
□ Сайн дураар нутаг буцах үед бүрдүүлэх баримт бичиг
- Гадаад паспорт, сайн дураар нутаг буцах хуудас(анкет), онгоцны билет
□ Сайн дураар нутаг буцах гэж буй гадаадын иргэн「 Сайн дураар нутаг буцах урьдчилсан мэдэгдэл 」-ийн дагуу Цагаачлалын албанд биечлэн очиж урьдчилан мэдэгдэл хийх эсвэл цахимаар дамжуулан урьдчилан мэдэгдээд онгоцны буудал дээр буй цагаачлалын албанд дахин мэдэгдэл хийгээд хилээр гарах үед торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байх арга хэмжээ авч хилээр гарах боломжтой.
☞ Сайн дураар нутаг буцах урьдчилсан мэдэгдэлийг эх орондоо буцахаас 3 хоногийн өмнө(бүх нийтийн амралтийн өдрүүд орохгүй) хүртэл мэдэгдэх хэрэгтэй.
□ Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаад иргэдийн нэгдсэн зөвлөгөө өгөх төв(лавлах утас 1345)-ийн тусгай дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.
ХайКореа (http://www.hikorea.go.kr) болон Цагаачлалын алба, Гадаад иргэдийн бодлого хэрэгжүүлэх төвийн цахим хуудас(http://www.immigration.go.kr) –аас үзнэ үү.
Утасны дугаар | Ажлын цаг | Зөвлөгөө авах болон орчуулга хийх боломжтой орны хэл |
(☎1345) БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаад иргэдийн нэгдсэн зөвлөгөө өгөх төв | 09:00~22:00 | Англи хэл, Хятад хэл |
09:00~18:00 | Япон хэл, Вьетнам хэл, Тайланд хэл, Индонез хэл, Орос хэл, Монгол хэл, Бангладеш хэл, Пакистан хэл, Непал хэл, Камбож хэл, Мьянмар хэл, Франц хэл, Герман хэл, Испани хэл, Филиппин хэл, Араб хэл, ШриЛанка хэл |
| 법 무 부 |
|

춘천시청이(가) 창작한 сайн дураар нутаг буцах 2024 оны тусгай хөтөлбөр 저작물은 공공누리 "출처표시+상업적 이용금지+변경금지" 조건에 따라 이용할 수 있습니다.